УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-НИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр захирамжаар “2022 оныг Хотын иргэний жил болгон зарлах тухай”
шийдвэр гарсантай холбогдуулан Төвөөс зохион байгуулж байгаа ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төвийн дарга, Ерөнхий диспетчер, шуурхай ажиллагааны хэсгийн Ахлах болон
диспетчер инженерүүд, техник хангамжийн инженерүүд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Диспетчерийн алба, Мэдээлэл лавлагааны албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Диспетчерийн албаны дарга А.Батжаргал “Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хамрах хүрээ, дотоод зохион байгуулалт болон диспетчерийн алба,
шуурхай ажиллагаа, горим схем”-ын талаар, Мэдээлэл лавлагааны албаны дарга Б.Тулгат дуудлагын “Call” программ хангамжийн талаар танилцуулга хийж, мэдээ мэдээлэл, санал хүсэлтээ солилцож ажилласан.
Мэдээлэл лавлагааны албаны “Call” программ хангамжийг сайжруулснаар хэрэглэгчдийн мэдээлэл авах урсгалыг нэмэгдүүлж, дуудлага барагдуулах хугацаа багассан байна.